Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

Энхриймаа

бичсэн: Сэмээрхэн, 2009-10-12, 11:09

...Өрөөний буланд бяцхан охин шигдэн сууна...

Удаан уулзаагүй хамаатныхаа гэрт нэгэн орой санаандгүй зочиллоо. Нэгэн цагт нэг хашаанд амьдран тоглож өссөн эгчдээ үнсүүлээд удаан уулзаагүй дүү нараа хараад сэтгэл их л сайхан байлаа. Харин өрөөний буланд торомгор нүдтэй нэгэн жаахан  охин намайг цоо ширтэн суугааг би гэнэт анзаарлаа.

Тэр жаахан охин  булбарайхан гараараа намайг тэврээд удаан уулзаагүй найз эсвэл эгчтэйгээ уулзаж байгаа мэт намайг бүр чангаас чанга тэвэрч хацрыг минь зөөлхөн уруулаараа үнсэж байлаа. Огт хараагүй, танихгүй эмэгтэйг ингэтлээ их санасан хүн шиг чанга тэврэн б...

төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бяцхан хүүд амьдрал бэлэглэе

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-31, 07:56
Сайнбайцгаана уу Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе . Саяхны нэг өдөр телевизээр Билгүүн гэх хөөрхөн хүүд хүнд өвчнөөс болоод бие нь муу байгаа талаар гарч байсан. Тэгэхэд сэтгэл өвдөөд л өнгөрсөн. Харин миний элссэн нэг сүлжээ сайт-д энэ хүүд туслах аян өрнүүлж байгаа юм байна. Тэгээд бяцхан хүүдээ туслах үүднээс мэдээлэл дамжуулж энэ мэдээллийг оруулж байна.
Та бүхэн энэ бүлэгт элсэх эсвэл хүмүүст дамжуулах хандив өргөх ямар ч талаас туслалцаа үзүүлж болно.
Хэрэг болох мэдээллийг орууллаа.

 

Саяхан телевизүүдээр 2 настай Би...

төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гол урсчихжээ...

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-11, 11:09
Өнөөдөр нар бүүдийсэн хаврын зэврүүн өдөр байна. Сэтгэл нэг л дэврээд санаашраад байх чинь вэ. Цаг хугацаа гэгчид захирагддагаас хойш хоног өдөр өнгөрөхөөс яахав дээ. Нэг л мэдэхэд хавар ирлээ.
Ажил ихтэй байнаа, Завгүй байнаа гэж шогшсоор нэг л мэдэхэд хайртай хүмүүс хамаг бүхэн минь надаас холдсон байдаг. Харамсал ... хүн алдсаныхаа дараа заавал харамсах юм... алдахаасаа өмнө яагаад бодож болсонгүйв гэж бас шанална. Сэтгэл ингэхэд яагаад өвддөг юм болоо.
Санаанд минь битүүхэн, хааяахан бодолд минь зэрвэсхэн орох харууслууд ... зүүдэнд минь хааяахан үзэгдээд замхрах буурайгийн минь дүр  .....
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Халаглал

бичсэн: Сэмээрхэн, 2009-03-02, 20:39
Сайн байцгаана уу эрхэм бичээч нараа мөн уншигчидаа.  Та бүхэндээ Харшлалт хэмээх Шороон үхэр жилийн шинийн зургааны өдрийн мэнд дэвшүүлье. Онд мэнд тарган тавтай сайхан орцгоосон уу.
Монгол хэлээрээ олигтойхон шиг мэнд усаа мэдэлцэж чадахгүй, зөв ярьж, зүйтэй бичиж мэдэхгүй өнөөгийн Монгол залуус бид ч дээ улам л Монголоо алдаж ёсоо гээж байх шиг байна даа.
Шинийн нэгний билэгт сайхан өдөр олон танилаас маань баярын мэндчилгээ тасралтгүй ирсээр л байлаа.
Тэдний дунд уншихад нүдэнд баясгалантай сайхан мэндчилгээ их байсан ч халагламаар мэндчилгээ ч их ирсэн.
Цухас дурдвал ... элгээрээ яма...
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!