Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

Аавын тухай

бичсэн: Сэмээрхэн, 2009-11-09, 09:07
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: |

Бяцхан гүнж

бичсэн: Сэмээрхэн, 2009-10-19, 09:13
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:GO+E+E+ ...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шаргал

бичсэн: Сэмээрхэн, 2009-10-13, 17:59
Нар яг л навч шигээ шаргалтаад хорвоо дэлхий өнгөө сольж  намар цагийн өнгө наагуур цаагуур холхилдоно. Намрын наранд хүүхдүүд инээлдэж Навчис хөл дор хөглөрөн салхиар наадна. Хааяа нэг цасан шамрага хаялаад л өвөл болохын дохио болгож сандаргана.
Намрын тухай ойлголт олон янз. Хүүхдүүд хичээлдээ орж ангийнхантайгаа уулзацгаана. Зун алжаалаа тайлж эрч хүчээр дүүрэн оюутан залуус хичээл сургуульдаа орж эзэнгүй тал шиг чимээгүй  байсан сургууль хүүхдийн дуугаар цууриатаж намар цаг хичнээн сайхан билээ.
 Намар яагаад шаргал байдаг юм Нарны гэрэлтэй адилхан болох гээд шарладаг юм бол уу.

....Өглөөд...

Энхриймаа

бичсэн: Сэмээрхэн, 2009-10-12, 11:09

...Өрөөний буланд бяцхан охин шигдэн сууна...

Удаан уулзаагүй хамаатныхаа гэрт нэгэн орой санаандгүй зочиллоо. Нэгэн цагт нэг хашаанд амьдран тоглож өссөн эгчдээ үнсүүлээд удаан уулзаагүй дүү нараа хараад сэтгэл их л сайхан байлаа. Харин өрөөний буланд торомгор нүдтэй нэгэн жаахан  охин намайг цоо ширтэн суугааг би гэнэт анзаарлаа.

Тэр жаахан охин  булбарайхан гараараа намайг тэврээд удаан уулзаагүй найз эсвэл эгчтэйгээ уулзаж байгаа мэт намайг бүр чангаас чанга тэвэрч хацрыг минь зөөлхөн уруулаараа үнсэж байлаа. Огт хараагүй, танихгүй эмэгтэйг ингэтлээ их санасан хүн шиг чанга тэврэн б...

төрөл:Sorrow day of Star
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!