Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-02-18
Амьдрал гэдэг уужимхан хирнээ давчуу юм. Амьдарч байгаа хүмүүн бид ухаалаг хирнээ мунхаг юм. Ухаарал гэдэг хүнд хожим ирдэг болохоор л ухаарал гэж байдаг байх даа. Гэхдээ ухаарахгүй улам тэнэглэж байснаас хожимдоод ч болохнээ ухаарч байвал барав ч юмуу. Амьдралын үнэн мөнийг ялгах гэж явсаар эрээн бараанд бүдчиж энэ л насаа элээх нь хувь тавилан гэлтэй. Санаа сэтгэлийг минь сэргээсэн сайхан бүхнийг бодож сонсохоор амьд яваадаа баярлаж амьдрал шиг сайхан юм энэ хорвоод үгүй мэт... Нэгэн бодлын өрөөсгөл энэ бүхэн нэгэн цагт гуниг зовлонгоор дүүрч сэтгэл эзгүйрэхэд хорвоогоос хатуу орчлонгоос хэцүү зүйл байхгүй шиг санагдаж гансрана. Хүний амьдралын нүд харалган ч юмуу. Баярлаж инээх бүхэн эгшин зуурт гунигаар солигддог.
Бичсэн: Сэмээрхэн | цаг: 09:42 | Sorrow day of Star
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл:


Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!