Айдас
Хүн ингэхэд юунаас их айдаг вэ? Айдас гэж ер нь юу юм бол? Яагаад айдаг юм бол?
Асуугаад л байвал айдас гэгч энэ зүйлийг тойроод янз янзын асуулт гарч ирсээр байх болно.
Миний лав бодоход хүн гэгч зарим нь өөртөө итгэлгүй байдлаас болж айдаг байх. Гэхдээ айдас олон төрөлтэй л дөө. Аймшгийн явдлаас айх, амьтнаас айх, асуудал үүсэхээс айх,сүнс хий үзэгдлээс айх, өндрөөс айх гээд л олон янз байдаг байх. Би л хувьдаа айдас гэгч зүйлийг хар багаасаа мэдэрсэн байхаа.Би төдийгүй бүх л хүмүүс. Яагаад гэвэл хоолоо идэхгүй эсвэл унтахгүй үймүүлээд байхаар гэрийнхэн төдийгүй цэцэрлэгийн багш нар ч ялгаагүй чимээгүй байгаарай хов хов ирнэ шүү, ий тэр мангаа ирнэ гээд л ...
Би өөрөө айдаг байсан мөртлөө одоо охиноо сахилгагүйтэхээр хааяа бас өөрөө ий хов хов гээд айлгачихдаг. Бяцхан зүрх нь хичнээн их айдаг бол гэж хааяа өрөвдсөн хирнээ том хүн болчихсон гээд тоомжиргүй зан сурч байгаа бололтой би.
Хүн болгон дотроо нэг айдастай явдаг болсон. Ялангуяа өнөө үед орой харих замдаа энд тэндээс юм гараад ирэх вий, цүнхээ шүүрүүлчих вий гээд л айх сэрэмжлэх зэрэгцээд л гэртээ орж хаалгаа хаагаад л жаахан уужирдаг болж.
Блог хөтөлж эхэлснээс хойш их зүйл бодож мэдэж явдгаа ухаарч байна. Өөрийн анзаардаггүй байсан зүйлсээ анзаарч бусдын үгийг сонсдог болсон шүү.
"Айдас" энэ үгийг та бүхэн өөртөө хэлээд үзээрэй.Тэгээд юунаас айж явдгаа сайн бодоод эргэцүүлж үзээрэй.
Би аймшигийн өгүүллэг унших дуртай одоогоор хориотой блог руу орж их юм үздэг болоод байгаа тэрнээсээ ямар их айна гээч тэгсэн хирнээ үзсээр л ...
АЙдасны талаар уншлаа шалтгаангүй айх энэ үйл явцыг фоби гэдэг гэнэ.
АЙдас өөрөө олон янз үүнийг нэрлэсэн анагаах ухааны нэр хүртэл байдаг гэн. Уншсанаасаа сонирхуулъя.
Агарафоби- Ил задгай том газраас айх манайхаар бол хээр газраас айх гэнэ
Клаустрофоби- Битүү жижиг газраас айх, лефьт жижигхэн давчуу өрөө гэх мэт гэнэ
Оксифоби- Хурц зүйлээс айдаг гэнэ. Амь ороод хатгачих вий ч гэх юмуу өөрийгөө хэт их барьдаг хүмүүс айх айдас
Гипсофоби-Өндрөөс айх айдас гэнээ. Энэ нь 2 янз нэг бол өөрөө унахвий гэж айх нөгөөх нь өөрийгөө үсрэхвий гэж айдаг. Үүнээсээ болоод өндөрт байдаг айл руу ч орж чаддаггүй айдас гэнэ
Дисморфофоби-Өөрийгөө эрэмдэг муухай царайтай болох вий гэж айх,энэ нь гол төлөв загвар өмсөгч бодтбилдингийн тамирчид их айдаг гэнэ
Нозофоби-Өөрийгөө хүнд өвчнөөр өвчлөхвий гэж айх айдас гэнээ.
Ингээд энийг уншаад байсан энэ лав нэг сэтгэцийн өвчний шинж байхаа. Айдас болгон янз янз байх юмаа.
Ямартай ч өөрт чинь ийм зүйл тохиолддог бол сэтгэлзүйчээс мэргэжлийн зөвлөгөө аваарай. Энэ мэдээллийг тавьсан Гоо Монгол.мн-д баярлалаа. Сонирхолтой л юм тиймээ.
Бичсэн: Сэмээрхэн | цаг: 20:23 |
Sorrow day of Star
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
Үүнийг сонирхоорой.
Доор байгаа ер нь бүгд хүнд үл ялиг байдаг боловч хэтрэхээрээ бүгд сэтгэцийн өвчин болж байгаа юм.
Жишээ нь өндөр хадан дээр ямар нэгэн тулах юмгүй зогсож байхад хүнд айх мэдрэмж төрнө. Энэ бол хэвийн... Харин зүгээр л өндөрт гарахаасаа айж байгаа бол тэр хэтэрсэн айдас байгаа гэсэн үг гэнэ дээ