Эмэгтэй хүн болгон Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баяраар сайхан цэцгийн баглаа ч юмуу хэн нэгнээс бэлэг авахыг битүүхэндээ хүлээдэг.
Тиймээс хайртай ээж болон хайртай гэргийдээ эсвэл эгчдээ, дүүдээзориулж сайхан бэлэг бэлдээсэй гэсэн үүднээс өөрийн санал бодлоо толилуулж байна.
Миний бодлоор эмэгтэй хүн бүрийн авах дуртай бэлэгний нэг бол яах аргагүй Цэцгин баглаа.
1. Цэцгийн баглаа
Цэцгийн баглаа бол яах аргагүй эмэгтэй хүмүүсийн авах дуртай бэлэгний нэгд тооцогддог билээ. Тиймээс та хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэе гэвэл сарнай цэцгийн өнгөний бэлгэдлийн талаар уншсанаа толилуулъя.
Шар сарнай — хардалт, үл итгэх
Улбар шар сарнай — тачаангуй бодол
Улаан сарнай — хүчтэй дурлал, хүсэл тачаал, хүндлэл
Шар улаан сарнай — баяр хүргэх
Заарийн сарнай — эрхэмсүү гоо үзэсгэлэн
Тоорын өнгөт сарнай — хайртдаа дотносох, нэгдэх
Ягаан сарнай — гунхах, айлгүйтэл бас эелдэг энхрий зөөлөн, хурц мэдрэмж
Ягаан - цагаан сарнай — мөнхийн хайр дурлал
Хуримын сарнай — аз жаргалтай амьдрал
Цайвар ягаан өнгийн сарнай — шагшин гайхах
Гүн ягаан өнгийн сарнай — талархал зэргийг илэрхийлдэг бол Лотос буюу бадамлянхуа цэцэг — нууц бас үнэн
Лилия белая буюу цагаан сараана цэцэг— охин, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнгийн сүр жавхлан,
Орхидея буюу цахирмаа цэцэг — гоо үзэсгэлэн, хайр дурлал, тансаг эрхэм байдал,
Пион буюу цээнэ цэцэг — жаргалтай гэр бүл, эрүүлжих гэх зэрэг... олон янзын цэцэгс өөр өөрийн гэсэн утга агуулгатай байдаг байна. Одоо ч нэг үеэ бодоход дэлгүүр хоршоо олширч хүмүүсийн сонголт хийх боломж бүрэн дүүрэн нээлттэй байдаг болсон болохоор танд бэлэг сонгоход хялбар байх болов уу.
Өнөөдрийн шинэ мэдээнээс цэцгийн дэлгүүрүүдийн үнэ ханшийг сонирхлоо. Цухас дурдвал:
Сарнай -1500-2000 төг / ш
Балжингарма цэцэг- Залуу нас гоо сайханыг бэлгэддэг гэнэ - 1000 төг/ш
Хадаасхан цэцэг - эр зоригийг бэлгэддэг гэнэ - 1000 төг/ш
Кала- Энх амгаланг бэлгэддэг - 2000 төг/ш
Лиш цэцэг- өндөр нас бэлгэддэг - 2500 төг/ш Ээждээ өгөхөд тохиромжтой гэнэ.
Харин боолтын үнэ нь хэдэн ширхэг авахаас шалтгаалаад 500-5000 төгрөгний хооронд байгаа гэнэ шүү.
2. Бэлгийн карт
Сүүлийн үед залуусын ярьдгаар бэлгийн карт их моодонд ороод байгаа. Энэ ч их зүгээр боловсон санагдсан шүү.
Сонголтоо хийж чадахгүй байгаа бол дэлгүүрээс дуртай зүйлээ авах бэлгийн карт эсвэл гоо сайхны газраар үйлчлүүлэх эрхийн карт, нэгжийн карт гээд л бас спорт цогцолбороор үйлчлүүлж бассейн, фитнес, зааланд орж болох эрхийн карт хийлгээд өгсөн ч болно шүү дээ. Чөлөөт цагаа өнгөрөөх сайхан боломж олгоноо гэсэн үг.
Ихэнх үйлчилгээний газрууд бэлгийн карттай болсон болохоор сонголтоо зөв хийхэд тань туслах байхаа.
3. Хувцас
Интернэтээр элдэв бэлэг зөвлөгөө гээд л сонирхож байтал Хос Хувцасны дэлгүүр гээд танилцуулга байж байна. Энэ талаар сонирхтол янз янзын хос хувцас байдаг гэнээ. Тэгээд этгээд сонин бичигтэй хос хувцас зардаг бололтой. Утасны дугаар нь хэрэг болох байх гээд 99716354 гэнэ шүү. Танд ч хэрэг болох байх бас зарж байгаа хүнд нь ч буян болъё гэж бодоод жаахан реклам цацчихлаа шүү. Хос подволк 30000 гэсэн байх шүү.
4.Үзвэр үйлчилгээ
Хайртай хүмүүстээ баярын бэлэг болгоод хамтдаа үзвэр үйлчилгээ үзэх ч бас сайхан шүү.
Ойрын өдрүүдэд болох үйлчилгээний талаар орууллаа.
Бөхийн Өргөөнд:
3/4нд 19:00 цагаас "Азтай адтай, одтой тогдгор Галсантонтох" МУГЖ Д. Галсантогтохын тайлан тоглолт. Тасалбарын үнэ: 8000 төг
3/6-нд 19:00 цагаас "Амин хээ" МУГЖ Энхзулын тоглолт. Тасалбарын үнэ: 8000 төг
3/7,8 нд "Үртэй хүн жаргалтай" тоглолт. Тасалбарын үнэ: 6500
АСА циркт
3/7,8-нд "Тэнгэрийн бүсгүй " Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн тоглолт.
Улсын филармони
3/7-нд "Хос уянга" Морин хуур чуулгын хөгжимчин А.Дэлгэрмаагийн тоглолт 19:00 цагаас. Тасалбарын үнэ: 5000 төг
3/8-нд "Оршихуйн уянга" Морин хуур чуулгын хөгжимчин Г.Гантулгын тоглолт 19:00 цагаас Тасалбарын үнэ: 9000 төг
UB Palace
3/5-нд 19:00 цагаас "Ижиидээ би хайртай" тоглолт Тасалбарын үнэ: 7000 төг
3/7,8-нд 19:00 цагаас "Драм 4" хамтдагийн тоглолт. Тасалбарын үнэ: 9999 төг, CD дагалдана
СТӨ
Өдөр бүр 19:00 цагаас "Монгол төгрөг мандтугай" Маск подакшны хошин шоу тоглолт Тасалбарын үнэ: 6500 төг
Өдөр бүр 22:00 цагаас "Ээжээ би танд хайртай" уянгын драмын жүжиг Тасалбарын үнэ: 7000 төг
Тэнгис кино театр
Тасалбарынхаа үнийг 3/6 хүртэл 50% хөнгөлж 2000₮ болсон гэнэ лээ.
"Сая километр", "Орхидос", "Хүрэлдэй их хааны элч", "Зөрлөг", зэрэг кино гарч байгаа гэсэн.
5. Янз бүрийн бэлэг
За тэгээд өөр олон сайхан бэлэг байдаг даа. Бүгдийг дурдвал хэцүүдэх байхаа. Хайртай хүндээ өөрийн хийсэн амттай бялуу эсвэл хоол, Ээждээ сайхан аяга тавагний цуглуулга өгвөл их л баярлах байх даа. Ер нь эмэгтэй хүмүүс сав суулга цуглуулах хоббитой байдаг.
Миний хувьд бол Манай гэр бүл жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар ээж дээрээ цугларч хүргэн болон эрчүүд бүгд гарын хоолоо хийж өгдөг. Харин дараагийн баяр болох Эр цэргийн баяраар Эмэгтэйчүүд нь сайхан хоол хийж өгдөг уламжлалтай болоод байгаа. Хөгжилтэй л байдаг юм. За за та бүхэн баяраа сэтгэл тэнүүн сайхан тэмдэглээрэй. Сонголтыг танд үлдээе.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
хэхэ. Ямар ч гэсэн үзвэр үйлчилгээний мэдээлэл таалагдав. Март, тэгээд цэргийн баяр бас Блогмний 3 жил гээд 3 сард чинь олон баяр давхцаж байна даа. /бас миний хүүгийн төрсөн өдөр/
Зассан: dao хэзээ: 2009-3-3 01:05
Сэтгэгдэл бичих
Тиймээс зөв тэмдэглэж чадвал баяр бүхэн сайхан шүү дээ.