Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-03-05
"Азтай адтай одтой Тогдгор Галсантогтох"


Өчигдөр орой ажлаа тараад  22:35 үед Бөхийн Өргөөний буудлаас автобусанд суух санаатай алхаж байлаа. Ийм орой болсон байхад олны хөл тасраагүй хөл үймээн ихтэй байлаа. Бодвол ямар нэгэн тоглолт тараад л ийм байдаг даа гэсэн юм бодоод буудал дээр хэсэг зогслоо. Замын цагдаа нар такси, микро буудлын ойр хавьд зогсоохгүй хүмүүс бужигнаад л нийтийн автобус зогсчихсон, буруу буудал дээр ирчихэж дээ гээд зогсож байтал ашгүй хүмүүс нийлээд таксидах юм болов. Би ч хоцролгүй хамт суухаар боллоо. Сайхан, миний ээж шиг л эгч нар тоглолт тараад харих гэж байгаа бололтой царайг нь харахад их л сэтгэл тэнүүн харагдана. Бид ч нэг машинд сууцгаагаад зам зуур элдвийг хүүрнэн явав. 
- Их сайхан тоглолт боллоо
-Харин тийм үнэхээр сайхан
- Чадалтай ч хүн юмаа даа гайхамшигтай
- үгүй ээ тэр Жавхлангийн исгэрч байгааг мөн гайхамшигтай яа
-Харин тийм Манай ард түмэн ийм сайхан хүмүүсээ дэмжээд өгөх хэрэгтэй
- Лимбэний эгшигтэй хослоод сайхан сонсогдож байна аа тйимээ
- Тогдгор Галсан 70 гарч яваа гэхэд гүйгээд л байх юмаа хөөрхий ануухан сайхан юм Хөөрхий ээжийгээ л үзүүлж чадсангүй дээ за яахав нутаг хол болохоор яалтай билээ
- Харин тиймээ. өчнөөн хагалгаа сувилгаа хийлгэсэн хирнээ хөнгөн байсан шүү  гээд л их сайхан яриа өрнөлөө.
Мартын 8 баярын бэлэгний талаар мэдээлэл оруулж байхдаа Нээрээ ийм тоглолт болно гэж оруулж байснаа санав. Сайхан ард түмэн сайхан ээжүүд сайхан аавууд нэг өдөр ч болов амьдралын түмэн асуудлыг умартаад хэсэг хором ч болохнээ алжаалаа тайлж сайхан тоглолт үзэж дээ... элдэв бодол хөвөрсөөр... замын машинууд дохио хангинуулан хажуугаар сүүхэлзэнэ.
-"Хн. Монгол түмэн минь мал(мах), гурилтайгаа байхад юун хямрал ёстой алзахгүй ээ"
Монгол ээж, Монгол ээжийн сэтгэлийн тэнхээ, зориг хатужил , сайхан сэтгэл ...
Энэ л үгнээс санаа зовсон, шаналсан бас түүнийгээ харуулахгүй гэж тэвчиж яваа, амьдрахын төлөө зүтгэж яваа, бас Монгол хүний уужуу ухаан, Сайхан сэтгэл бүх л зүйл шингэсэн энэ л үг, хэдийгээр ганцхан өгүүлбэр ч энэ үгнээс түүний туулж өнгөрүүлсэн амьдрал нүдний өмнүүр зурайх шиг санагдана.
Монгол түмэн минь амны билгээр гэгчээр амьдрал сайхан болноо.



Нэрийг нь мэдэхгүй зүсийг нь хараагүй ч зам зуур хань болж хэсэг хугацаанд надад уярал ухаарал хайрласан хоёр сайхан ээждээ сайн сайхан бүхнийг хүсье.
Амьдрал тань сэтгэл шиг тань цагаан, дардан байх болтугай.


Нас сүүдэр өндөрт гарсан ч Монгол түмнээ дуу хуураар таслахгүй баярлуулсан өндөр буурал тандаа бас баярлалаа.
Алдрыг нь сонсож, ажлыг нь дуулж байснаас уулзаж учирч үзээгүй Галсантогтох  гээч энэ их авъяастан Монгол түмнийхээ дунд ямар их нэр хүндтэй сайхан буурал гэдгээ дахин дахин баталсан.
Сайхан тоглолт ... сайхан яриа ... ухаарал ...







Сэтгэгдэл:


би тоглолтыг нь үзэж чадаагүй. Гэхдээ ярилцлагыг нь үзсэн. Их эрч хүчтэй хүн шиг харагдсан шүү
Бичсэн: piglet цаг: 17:09, 2009-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!