Angry ...
Чин сэтгэлийн эрэлчин бүрийн уур хилэнгээс ангижирч, төгс төгөлдөрийн түвшинд хүрэх эрмэлзэл ихэнхдээ өөрийнх нь сэтгэлийн хөдөлгөөнөөр арчигдан алга болдог. Дотор чинь уур уцаар буцлаад ирэх үед та яах вэ? Магадгүй өөртөө өмнө нь хэдэн зуун удаа уурлах ёсгүйгээ сануулдаг ч, яг уурлаж буй үедээ хянаж чаддаггүй. Уур уцаар яг л дүрэлзэх гал, хуйлрах салхи шуурга шиг эрчилнэ. Сэтгэлийн хөдөлгөөн чинь таны бодол болон өөртөө амласан амлалтуудаас хавигүй илүү хүчтэй.
Уур төрөлх дүрийг чинь халхалж *жинхэнэ чи*-г дүүрэн гэрэлтэхэд саад болно. Хүний ухамсар болоод сэтгэлийн бүтэц нь атомынхтай их төстэй. Эерэг цэнэгтэй протон, неотронууд атомын цөм болон төвд нь оршдог бол сөрөг цэнэгтэй жижиг хэсгүүд цөмыг хүрээлэн оршино. Үүнтэй адилаар хүний ухамсар, сэтгэл, мөн хүний амьдралын бүтцэнд ч бас бүх сөрөг муу зүйлс зах хязгаараар оршдог.
Уур өөрөө буруу, муу зүйл биш, харин уурлаж байгаагаа ажиглаж мэдэхгүй байx нь л зовлон болдог. Зарим үед та санаатайгаар уурлаж буй дүр үзүүлж болно. Жишээ нь: Ээж нь хүүхэддээ үзүүлж буй уур. Хүүхэд өөрийгөө ямар нэг аюултай байдалд оруулавал ээж нь хатуу аашилж, загнаж дүр үзүүлнэ. Уурлаж буй дүрийг гаргах цаг, нөхцөл гэж бий. Харин өөрийн хяналтгүйгээр уурлавал яах вэ? Та бүхлээрээ дэнсэлнэ. Уурлаж дэнсэлснийхээ үр дагаварыг хар даа. Ууртай байх үедээ гаргасан шийдвэр, хэлсэн үгэндээ та хэзээ нэгэн цагт сэтгэл хангалуун байсан уу? Үгүй, учир нь та уурлах үедээ өөрийн ажиглалт, хяналтаа бүрэн алддаг. Хэрвээ та өөрөө мэдээд, бүгдийг хянаж байх үедээ ууртай дүр үзүүлж байгаа бол огт санаа зовох хэрэггүй.
Уур үргэлж ямар нэг болоод өнгөрсөн зүйлийн тухай байдаг. Нэгэнт өөрчилж чадахгүй зүйлийн төлөө уурлах хэрэгтэй гэж үү? Сэтгэл цаг ямагт өнгөрсөн болон ирээдүйн хооронд савчина. Өнгөрсөнд очиход, аль хэдийн болоод өнгөрчихсөн зүйлд уурлана, харамсана. Өнгөрснийг одоо өөрчилж чадахгүйгээс хойш уурлах нь ямарч утгагүй юм. Сэтгэл ирээдүйрүү явчихаар ямар нэг болох эсвэл болохгүй зүйлийн тухай догдолно үгүй бол санаа зовно. Харин сэтгэл маань одоо цагт байхад догдлол, зовнил, уур уцаар бүгд учир утгаа алддаг.
Шри шри амьдрах ухаан бясалгалын хичээлээс ...
Хүн яагаад уурладаг юм бол хүн яагаад уурлахаараа ухаанаа алддаг юм бол ... хүн яагаад уурлахаараа хайртай хүмүүсээ гомдоож ... хамаг бүхнээ алдсаныхаа дараа уур нь гарч ... харамсдаг юм бол ...
Галыг гал унтраадаггүй, Уурыг уур дийлдэггүй ...
Та бүхэндээ уур уцаарын талаар уураа яаж давж гарах, уурын сөрөг нөлөө, засах арга гээд цувралаар хүргэх болно.
Бичсэн: Сэмээрхэн | цаг: 13:16 |
Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
"одоо цагт байх" боломжийн л арга юм.