Айдас
бичсэн: Сэмээрхэн, 2009-02-17, 20:23

Хүн ингэхэд юунаас их айдаг вэ? Айдас гэж ер нь юу юм бол? Яагаад айдаг юм бол?
Асуугаад л байвал айдас гэгч энэ зүйлийг тойроод янз янзын асуулт гарч ирсээр байх болно.
Миний лав бодоход хүн гэгч зарим нь өөртөө итгэлгүй байдлаас болж айдаг байх. Гэхдээ айдас олон төрөлтэй л дөө. Аймшгийн явдлаас айх, амьтнаас айх, асуудал үүсэхээс айх,сүнс хий үзэгдлээс айх, өндрөөс айх гээд л олон янз байдаг байх. Би л хувьдаа айдас гэгч зүйлийг хар багаасаа мэдэрсэн байхаа.Би төдийгүй бүх л хүмүүс. Яагаад гэвэл хоолоо идэхгүй эсвэл унтахгүй үймүүлээд байхаар гэрийнхэн төдийгүй цэцэрлэгийн багш нар ч ялгаа...

