Халаглал
Сайн байцгаана уу эрхэм бичээч нараа мөн уншигчидаа. Та бүхэндээ Харшлалт хэмээх Шороон үхэр жилийн шинийн зургааны өдрийн мэнд дэвшүүлье. Онд мэнд тарган тавтай сайхан орцгоосон уу.
Монгол хэлээрээ олигтойхон шиг мэнд усаа мэдэлцэж чадахгүй, зөв ярьж, зүйтэй бичиж мэдэхгүй өнөөгийн Монгол залуус бид ч дээ улам л Монголоо алдаж ёсоо гээж байх шиг байна даа.
Шинийн нэгний билэгт сайхан өдөр олон танилаас маань баярын мэндчилгээ тасралтгүй ирсээр л байлаа.
Тэдний дунд уншихад нүдэнд баясгалантай сайхан мэндчилгээ их байсан ч халагламаар мэндчилгээ ч их ирсэн.
Цухас дурдвал ... элгээрээ ямар nice ч гэнэ үү магадгүй та бүхэнд бас л ирсэн байхаа.
Нэг л аманд эвлэхгүй болохоор цээжинд тогтоогдоогүй, утас маань ч үүнийг автоматаар устгачихсан бололтой дог оо. Эргээд унших гэсэн алга байна.
Ингээд бодохоор Монгол орны ирээдүй хойч үе болсон бид эх хэл өв уламжлалаа мартагнаад ярьж ч чадахаа байвал их л харамсалтай юм болно доо.
Бодох гэхээс л хэцүү санагдаад байх юм.
Хүн болгон өөрсдөдөө дүгнэлт өгөөд би чинь ямар хүн билээ ямар хэлтэй билээ гээд л ... Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг сайхан Монгол усаа уугаад хэл соёлоо нандигнаад явахсан.
Гэтэл бид чинь одоо уух усаа ч бузарлаад дууслаа, тэгэхээр хэл соёл зан заншил ёс жаягаа алдахаас яах билээ.
Сайхан Монгол баяраар минь халаглахад хүргэсэн нэгэн мэдээг нийтэллээ.
Та Монгол хэлээрээ зөв ярьж чаддаг уу???

Бичсэн: Сэмээрхэн | цаг: 20:39 |
Sorrow day of Star
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(19) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Бодохуй-дор
*Ихэнхдээ урд зүгээс удам судартай улс энэ мэт ярьдаг буюу.*
Чи хойшдоо ийм утгатай үг өгүүлбэрийг амныхаа хэмжээгээр дахиж битгий урсгаж байгаарай гэж л зөвлөе дөө. Ийм л хөгийн эзэнгүй сул үг өгүүлбэр энэ монголыг улам бүр хагалаж байгаа шүү!!!

Бичсэн: ketchup
цаг: 11:35, 2009-03-04 | Холбоос | |
Хүн бүхэнд нээлттэй
Даага далантай
Бяруу булчинтай
Онд мэнд
Тарган тавтай сайхан оров уу?
гэдгийг мэддэг гадаад хэлрүүгээ хөрвүүлж чаддаг хүн байвал орчуулж өгөөч???????????????????????????????????
Зассан: tungaanaa87 хэзээ: 2009-3-4 06:23

Бичсэн: Тунгаанаа (зочин)
цаг: 11:04, 2009-03-04 | Холбоос | |
Хүн бүхэнд нээлттэй
Миний бичсэн "Халаглал "-д олон сэтгэгдэл бичсэн та бүхэндээ баярлалаа. Гэхдээ энэ бичвэрийг би Монгол түмнээ хагаралдуулах гэж бичээгүй гэдгийг ухаж ойлгоорой.
Даяарчлагдаж байна гээд Хэл яриагаа хүртэл өөрчилчихвөл Монгол гээд цээжээ дэлдээд байх утгагүй ш дээ. Би Монгол хүн гээд л байдаг Монголоороо ч зөв ярьж чадахгүй бол үнэхээр гутамшиг болно. Солонгос өөр бусад орон шиг өөрийн гэсэн үгийн баялаггүй зарим үгээ англиар хэлдэг заримыг нь оросоор ярьдаг холимог хэл яриатай болчихгүй юмсан гэсэндээ л бичсэн шүү.
Бид эх хэлнийхээ 3/1 хүрэхгүй үгээр хоорондоо харилцдаг гэж эрдэмт хүнээс сонссон юм байна. Тэгээд эх хэлнийхээ 3/1 хүрэхгүй үгсээр ярьдаг атлаа нэмж харь үгээр ярилцаад байвал эх хэл минь мөхөх буйза. Эсвэл тийм мундаг хэл ус мэддэг бол шууд л англиар ярих хэрэгтэй. Шууд англиар мэндчилгээгээ хэлэх хэрэгтэй ш дээ. Саармаглаад байх шаардлага алга ш дээ.
Гэхдээ миний бичвэрт сэтгэгдэл оруулах нь бүгдэд нээлттэй. Хэнийг нь ч хэн гэхгүй ээ. Гэхдээ л эх хэлээ өмөөрөхүй сэтгэлд минь огшсоор л байна.

цаг: 11:00, 2009-03-04 | Холбоос | |
Буруу
Мөхөс миний мунхаг ухаанд Монголчуудын маань эх хэл соёл эрхэм нандин байдаг. Бид бүхэн энэ сайхан хэл соёлынхоо бахдам сайхныг хэлээд баршгүй. Мэнд мэдэхдээ хүртэл эх хэлнийхээ баялаг сайхныг гайхуулмаар сайхан илэрхийлдэг. Өөр хаана ч манай Монгол шиг мэнд усаа мэдэлцдэг орон байхгүй бизээ. Зарим нэгэн хүний хувьд энэ нь соёлын өв их эрдэнэ мэт бус харин зүгээр нэг шүлэг төдийхнөөр ойлгодог хүнд Монгол нэр зохихгүй. Ийм бодолтой хүмүүс Цагаан сарын баярыг хоол идэх төдийхнөөр сэтгэж түүндээ яарсандаа мэнд усаа ч мэдэлцэлгүй байж яддаг нь өрөвдөлтэй ч юм шиг. Ихэнхдээ урд зүгээс удам судартай улс энэ мэт ярьдаг буюу. Цагаан сарын баяр хэт туйлшралаас сэргийлж дахин сэргэсэн баяр одоо ч тэгтлээ туйлширсан зүйл үгүй. Урд зүгт бороо ороод үүл гардаг юм болов уу? Манай Монголд Бороо ороод үүл арилан тэнгэр онгойдог. Харин мөөг бол ихээр ургадаг. Аль газрынх нь мэдэгдэхгүй нэгэн Хэл соёл уламжлалт зан заншлын мөн чанарт сөргөөр нөлөөлөх зүйлийг хошигнол нэрээр хаацайлж өмгөөлөн нулимж байгаа нь бухимдал төрүүлэх. Сайнаар бодвол цаад уршгийг нь харж чадахгүй байгаа алсын хараагаа алдсан Монгол эр байх. Үүнээс сайнаар бодогдохгүй байна. Аливаад цагаа олох шиг сайхан юм үгүй. Хошигнол ч мөн цагаа олох л хэрэгтэй. Миний хэлээд байгаа хүн саднаа танихгүй саарч төрлөө танихгүй төөрч яваад чөтгөр хараасан тавиланд унаж хүн харахын эцэсгүй хүүхэд төрүүлэх вий. Чи 9 үеэ мэддэг бол ч надад хэлэх үг алга. Гэвч 37 оноос хойш мэддэг хүн ховордсондоо. Аль нэг харь орны баярыг Монгол хэл соёлд харшлахааргүй тэмдэглэж байвал яагаад болохгүй гэж? Чамд хэцүү байгаа бол 2 сарын 13нд бас та нар шиг хүмүүст зориулсан баяр зохиогддог юм билээ очиж болно шүү дээ. Би цэвэр Монгол зан заншил ёс баяртаа харь үг оруулахгүй л юмсан гэж санаа зовнин байна. Ketchup чи ухаан саруул Монгол хүн бол удалгүй ухаарч Монгол хэл соёл зан заншил ёс жудгийнхаа утга учрыг ойлгож сахин хамгаалж өмөөрөн өндөлзөнө гэдэгт итгэлтэй байна.
Бичсэн: Бодохуй
цаг: 10:30, 2009-03-04 | Холбоос | |
уучлаарай Тунгаанаа.
Эх хэлнийхээ төлөө санаа зовниж байгаад тань баяртай байна. Баярлаж байна. Хүн бүр үнэн сэтгэлээсээ санаа зовнидог болоосой тиймээ.
Цагаан сар баяр ёслолоо ч сэтгэл зүрхнээсээ тэмдэглэдэг болох юмсан тэ.
Магадгүй ирээдүйд яг л хуучин цаг шиг цагаан сараараа ураг төрөл ахан дүүсээрээ том уудан хөндийд цуглаад, авъяастангууд нь урлагын номер бэлдэж дуу баяжааж, хуур эгшиглүүлэн, инээд үргэлжилсэн алдар гавъяатнуудынхаа ололт амжилтыг бусдад нь таниулсан, бахархал, бардамнал төрүүлсэн тийм сайхан ураг төрлийн бэсрэг наадам шиг цагаан сар хийдэг болцгоох ч юм бил үү тэ.
бид ердөө л хэдэн хөгшид гомдох вий гэх бодлын үзүүрээс ёс төдий царайгаа харуулах гэж л айл хэсцгээдэг улс. бараг л үнэн дээ. тийм хүмүүс яаж ч зөв мэнд усаа мэдэлцэх билээ. бушуу дараа дараагийнхаа айл хунараар амжиж орохыг бодож суугаа улс.

цаг: 14:59, 2009-03-03 | Холбоос | |
Миний үеийн криллийн зөв бичих дүрэм өнөөг хүрэхэд хэд дахин өөрчлөгдсийн бээ. Би лав ажил дээрээ хэдэн Редактор, сэтгүүлч нартайгаа дандаа хэлэлцдэг шд. яалтай билээ.
Помидороо энэ хүн чинь Тунгаамаа биш Тунгаанаа шд хэхэ

Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 14:35, 2009-03-03 | Холбоос | |
Криллээр буруу бичлээ гэж хэлэхэд яаг яаж буруу гэдгийг нь тогтоож байгаа тэр үнэлэмжийг нь мэдмээр санагддаг юм.
Харин Алдаатай бичихдээ алдаагүй сэтгэсэн байж болох болов уу алдаагүй биччихээд алдаатай сэтгэж болох болов уу

миний хувьд наад мэндчилгээнд чинь огт эмзэглээгүй. нэг нөхөр нь хөөрхөн л хошигносон байна лээ.
ер нь та нар цагаан сараар даага далантай бяруу булчинтай гэж ирээд шүлэг уншиж золгоцгоох гээд байгаа улс уу. Орж ирсэн зочид, хөгшин хөвөө улс, хүүхэд багачууд бүгд ингээд урт урт шүлэг хэлээд зогсоод байвал хэдийд нь цайгаа ууж, буузаа зооглох байнаа.
Хэтэрхий туйлширах дэмий.
Манайханд байдаг сонин сэтгэхүй. нэг нь ямар нэгэн юмыг хийнэ. түүнийг нь засаж залаад баяжуулаад явах биш шууд л энд тэндээс үгүйсгээд барьж идэхээ дөхнө. эсвэл бүгд шамбааралдаж хуйлрана борооны дараахь үүл шиг овоорно, тахин шүтнэ. өөрсдийгөө аваад явж чадахаа байг гэхэд хөндлөнгийн нэгэнд гай болохгүйг хэн хэн нь хичээгээд явдаг бол тэнд жинхэнэ үндэсний дархлаа орших үндэс суурь тууж яваа болов уу.
үхэр малыг супер таргалуулж хэлэх, голын усанд машинаа угаах шал өөр ухамсарын асуудал гэж би ойлгож байна.
бидэнд өөр бухимдах чухал зүйлс зөндөө бий. гудамжинд гэрэл алга, булангийн цаань хутгатай дээрэмчин отож байна. шүүх, хүчний байгууллага хэтэрхий эрх мэдэлтэй байна, энгийн ард нь бараг өдөр бүр шахуу бөөн бөөнөөрөө хордож хулхидуулж буудуулж хохирцгоож байна. хохирсон хойноо л орь дуу тавьж телеиз сонингоор гомдоцгоож байна. бусад нь өглөөний цайн дээрээ сонин мэдээ болгож уншиж байна. бидэнд бухимдах өөр олон зүйл бий. нэгдэх ёстой олон зүйл бий.
цагаан сарыг ёс горимоор нь даруухан тэмдэглэж чадахгүй бол зүгээр л нулимах хэрэгтэй. тэрэнтэй тэрэнгүй би монгол хүн хэвээрээ. өтгөсөө хүндлэхтэйгээ. цагаан сараар л нүүрээ харалцдаг хамаатан гэж байгаад ч ер нь яах юм.
ингээд ярьвал би үндэсний дархлаа руугаа нулимсан болох уу.
хуучин цагт өөр байсан. хүссэн хүсээгүй хэдэн мал тасдаж аваад нутаг тэлсэн хүмүүст ядаж ганц хоёр өдөр ахан дүүсээрээ уулзаж учрах тухайд яриа байхгүй сайхан утгатай уламжлалт баяр.
одоо бол өөр шүү дээ. хотдоо багтаж шингэхээ больтлоо пиглэрсэн унаа тэрэгтэй, аймаг бүр лүү хар замтай болчихсон байна. Халхын хавтгай дээр хэдэн цаг давхиад л хүссэн газартаа очиж болж байна.
заавал бүгд нэг өдөр хүн сүрэглэж ууж идэх шаардлага байгаач юм уу.
энгийн үедээ цаг гаргаад летр сүү бариад аажуу тайвуу хонон өнжин орж гараад байж болохгүй юү.
монголд үнэндээ сүртэй хийх ажил ч алга. нэг л худлаа цаг наргүй хүмүүс. дийлэнхи монголчуудын эрхэлдэг ажил нь эцсийн эцэст өрөөлд битгий хэл өөрт нь ч хэрэггүй эд шд. хүсвэл ажлийнхаа дундуур гараад хамаатнаараа орж гарч бай л даа. ууж идэх болхоороо баар саваар дүүрэн л сууцгаадаг улс.
лай гэж болохгүй зүйл ямар олон байнаа. одоо бүр мэндчилгээгээр хүртэл хүн бухимдуулцгаадаг болоо шив.
бодохуйн хэлдгээр үндэсний дархлаа гэж ярих гээд байвал
валентины баярыг тэмдэглэхээ больцгоо. эсвэл ядаж нэрийг нь өөрчил. утгагүй сонсогдож байгаа биз.
Уучлаарай Тунгаамаа. Бид бүхэн өөр өөрөөр сэтгэнэ. Өөр өөр өнцгөөс харна. Хэнийх нь зөв гэдгийг харин хэн ч мэдэхгүй. Угтаа юмс бүхэн хоосон гэдэг. Зүгээр л тэр гадгаад үгсийг холилдуулан хошигнож мэндчилсэн үл таних нэгнийг нийт монголчуудаас жаахан өмөөрөх аядлаа. Би танихгүй л дээ тэр нөхрийг. Гэхдээ чи хөөрхөн сэтгэсэн байна шүү гэж түүнд өөрийн зүгээс хэлмээр байна.

цаг: 14:07, 2009-03-03 | Холбоос | |
За за таны блогт алдаатай бичсэндээ хүлцэл өчъе /энэ зөв үү би энэ хатуугийн тэмдэг энэ тэрийг яаж бичигдэх ёстойг сайн ойлгодоггүй юм/ Уул нь би зүгээр л хошигнолыг хошигнол гэж хүлээж авдаг байх юмсан л гэж боддог тэрнээс Монгол хэлийг сөнөөе гэсэн бодол хумсын чинээ ч байхгүй билээ /өөрийнхөө мэддэг хэлээр хамгийн зөв гэж бодсоноороо л бичлээ буруу бичсэн байвал миний ухаан тэр/
ЗАССАН ДАО
Зассан: dao хэзээ: 2009-3-3 12:50
ЗАССАН ДАО
Зассан: dao хэзээ: 2009-3-3 12:50
хэл үү? Харин тиймээ хэцүү л болчихоод байгаам. хүсвэл энэ бичлэгийг орж уншаарай... http://gerel.blogmn.net/20510/
ДАО Улс төрөөс ангид л хальсан юм бичсийн хэхэ
Гуйсан зүйлгүй ээ.хэхэхэ
Гуйсан зүйлгүй ээ.хэхэхэ
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 11:59, 2009-03-03 | Холбоос | |
http://addidea.blogspot.com/ миний ойлгосноор энэ хүн зохиосиймшигээ юу бодож зохиосон болдоо би хошигнол гэж бодсон /эзнийг нь барьж өглөө шүү /
хүслийн жигүүр ах хэнийг хэнд гуйгаад байнаа

Зээ. Буга намдаг нь манайд байна
Булга зүүдэг нь танайд байна
Энэ хоёрыг нэгтгэвээс
эрдэнийн шижэр алт болох бусуу. хэхэ
Хамаагүй хальчихлаа
Булга зүүдэг нь танайд байна
Энэ хоёрыг нэгтгэвээс
эрдэнийн шижэр алт болох бусуу. хэхэ
Хамаагүй хальчихлаа
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 11:40, 2009-03-03 | Холбоос | |
Улс төр лүү ороогүй шүү.
Улс төрөөс ангид зүйл ...
Бичгийн алдаа байлаа
Улс төрөөс ангид зүйл ...
Бичгийн алдаа байлаа
Сэтгэгдэл бичих
гадна өнгөнөөсөө тэр хүн яаж харагдах нь чухал биш л гэж боддог хүн би бусдад юу гэж ойлгогдох нь ч чухал биш
Нэмээд хэлэхэд Монгол ёс жудаг Монгол ухаан гэж ийм л тэнэглэлээс хол баймаар байдгийн за за залхуу хүрчлээ