Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-03-10
Anger №3
Хүн бүр уураа барих бүрэн чадвартай байдаг. Уурлаж уцаарлах, хараал хэлэх нь эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлдөг. Ходоод нь сэтгэл санаатай шууд холбоотой байдаг. Уурлаж сэтгэл шаналгаатай байснаас хоол боловсруулах эрхтэн бүхэлдээ хямралд ордог. Ингэж хямарснаас арьс өнгөгүй болон хөгширч сэвхтдэг байна. Сайн ханьтай эмэгтэйчүүд үргэлж өнгөлөг сайхан харагддаг. Гэтэл зарим эмэгтэйчүүд нөхөрт гараад удалгүй л царай зүс алдаад хурдан хөгширчихсөн тухай нь найз нөхөд нь ярьж байдаг.
Энэ нь уур уцаар сэтгэлийн шаналгаатай холбоотой. Yргэлж уурлаж хэрэлдээд л байвал хурдан хөгширнө.Танд ямар нэгэн эвгүй нөхцөл байдал тулгарч уурлах гээд байвал дуугаа зөөлрүүлж үгээ цөөл, биеэ суллаж шүдээ битгий зуу. Буруу харж толгойгоо аажим эргүүлж цонхоор хол байгаа зүйлийг тогтоож харахыг хичээгээрэй. Уурлахгүй байх хамгийн шилдэг аргын нэг бол тухайн нөхцөл орчин хүмүүсийг шууд орхиж гарах юм. Гадаа гарч уртаар амьсгаа авахад хүн амархан тайвширдаг. Бас намуухан хөгжим ч сонсох нь үр дүнтэй. Мөн ходоодоо эрүүл байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаар хоёр талаас нь зэрэгцүүлэн гурван удаа дөрвөн секундийн турш дарна. Энэ аргыг өдөрт гурван удаа хийж чадвал ходоодны өвчин байтугай хавдар ч тусахгүй байх магадлалтай.

Хөөрхөн.мн-ээс уншсанаа толилууллаа.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!