Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-03-11
Гол урсчихжээ...
Өнөөдөр нар бүүдийсэн хаврын зэврүүн өдөр байна. Сэтгэл нэг л дэврээд санаашраад байх чинь вэ. Цаг хугацаа гэгчид захирагддагаас хойш хоног өдөр өнгөрөхөөс яахав дээ. Нэг л мэдэхэд хавар ирлээ.
Ажил ихтэй байнаа, Завгүй байнаа гэж шогшсоор нэг л мэдэхэд хайртай хүмүүс хамаг бүхэн минь надаас холдсон байдаг. Харамсал ... хүн алдсаныхаа дараа заавал харамсах юм... алдахаасаа өмнө яагаад бодож болсонгүйв гэж бас шанална. Сэтгэл ингэхэд яагаад өвддөг юм болоо.
Санаанд минь битүүхэн, хааяахан бодолд минь зэрвэсхэн орох харууслууд ... зүүдэнд минь хааяахан үзэгдээд замхрах буурайгийн минь дүр  ... Санаад байгаа юм боловуу...
Усны толионд дүрээ хараад замхрах шиг бодолд минь зэрвэс үзэгдээд алсрах тэр их харуусал. Бодоход бодлоос минь түрүүлж нулимс урсах юм... ганцаардаад байгаа юм болов уу ...
Дахиад л хавар ирэх нь ... цэцэгс нахиалж .. хүүхэд шуугиж... гол урсаж хүмүүс бас л завгүй. Энэ  хавар эзэнгүй тал шиг сэтгэлд минь хоосроно. Магадгүй буурайгийн минь инээдгүй болохоор тэгж байгаа байх дахиад л гансрах юм, үгүйлээд байгаа юм болов уу.
Харамсаж харуусахгүй гээд хичээсэн ч сэтгэлд минь хүндхэн орших гашуун дурсамж ... дурсамж гэхээсээ илүү гуниг юм уу даа.
Хүн уйлахаараа тайтгардаг гэдэг дээ гэхдээ уйлж болохгүй гэж зөндөө хичээсэн ... буурайгийнхаа захиасаар нулимс унагаахгүй гэж дотогшоо залгин амьдрах юм. Гэвч надад захирагдахгүй энэ гашуун дуслууд сэтгэлийг минь нэвчин норгосоор.
Дэргэд нь байхдаа сэтгэлийг нь чилээж зөндөө зовоосон болохоор амарлинг олохоор явахад нь нулимсаараа би дарахыг хүсээгүй. Нулимс гашуун шорвог байдгийг амсахгүй гэж би хичээсэн.
Таныхаа сэтгэлийг үргэлж дэнслүүлж санаашруулдаг байсан ч ганцхан удаа үрийнхээ зулайг үнэрлүүлж сэтгэлийг тань дэвтээсэн ... хамгийн сүүлд тандаа очихдоо нялх үрээ өвөр дээр тань дэвхцүүлж, зулайг нь  үнэрлүүлж   ганц удаа л жаргааж дээ.
Өөртөө буруу өгөхгүй гэж хүн гэдэг шалтаг тоочно... буурайдаа үнсүүлэх завгүй тийм их ажилтай явсандаа ичнэм...
Нэг л өдөр утас чинь дуугараад хагацал үзлээ гэхийг төсөөлөө ч үгүй явсан завгүй хүүхдүүд.
Хавар цагийг хүлээж байнаа, гол урсахыг л хүлээгээд байх шиг байна гэсэн тэр нэгэн настны үг чихэнд минь сэтгэлд минь зүсэн зүсэн сонсогдсоор л ...
Ханаар хүрээлэгдсэн байшинд суугаад, хаврын хавсаргыг ажихгүй, тэнгэр салхиныхаа үнэрийг ч мартаад хиймэл агаараар амьсгалж суухдаа хавар болсныг анзаараагүй юм болов уу.
Хамгийн сүүлд таньтайгаа цэргийн баяраар уулзсансан. Хайр жаргал гэрэлтсэн харцанд тань гуниг хурсныг анзаараагүй гэнэн охиноо өршөө...
Танаасаа хагацсан тэр л өдөр охин тань гол урссаныг ухаарсан.
Гол урсчихжээ...





Сэтгэгдэл:


бүгдийн эхлэл гол урсаад л удахгүй бүүр ихээр урсаад л
Бичсэн: dao цаг: 12:53, 2009-03-11 | Холбоос | |


сэтгэлдээ зул бадамлуулая. ум ма ни бадь ми хум.
***
тиймээ хавар ирж байна. ирж яваа цаг...
Бичсэн: ketchup цаг: 12:25, 2009-03-11 | Холбоос | |


Тиймээ хавар айсуй. Дараа нь Зун тэгээд л намар бас өвөл. Дахиад л хавар. Эргэлдэн эргэлдсээр айсуй. Цөн түрэхийг харахсан. Олон бодол дагуулна даа.
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:15, 2009-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!