Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-03-31
Бяцхан хүүд амьдрал бэлэглэе
Сайнбайцгаана уу Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе . Саяхны нэг өдөр телевизээр Билгүүн гэх хөөрхөн хүүд хүнд өвчнөөс болоод бие нь муу байгаа талаар гарч байсан. Тэгэхэд сэтгэл өвдөөд л өнгөрсөн. Харин миний элссэн нэг сүлжээ сайт-д энэ хүүд туслах аян өрнүүлж байгаа юм байна. Тэгээд бяцхан хүүдээ туслах үүднээс мэдээлэл дамжуулж энэ мэдээллийг оруулж байна.
Та бүхэн энэ бүлэгт элсэх эсвэл хүмүүст дамжуулах хандив өргөх ямар ч талаас туслалцаа үзүүлж болно.
Хэрэг болох мэдээллийг орууллаа.

 

Саяхан телевизүүдээр 2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар гарч байсныг  Та магадгүй үзсэн биз ээ.

Билгүүний ээж Б.Ундармаагийн ярьж байгаагаар хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу "Цусны хорт хурц гүн багадалт" юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд  үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна.

Эмчилгээ: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мас ажилбар бөгөөд одоогоор АНУ-д энэ эмчилгээг хийлгэхэд дор хаяж 90,000 ам. доллар хэрэгтэй гэж урьдчилан тооцоолсон байна.

Сайхан сэтгэлт ахан дүүс ард түмэн минь сэтгэлийн дэм урам хайрлаарай.

Миний охин шиг жаахан хүү ...
Энэ бяцхан хүүд туслахыг хүссэн хүмүүс Сайн үйлсийн бүлэгт элсээрэй.
Хандивын данс: Голомт банк
Хандивийн данс 1605001450 төгрөгийн, 1605001451 тоот ам. долларын данс нээгдсэн
Энэ данс нь хүүгийн ээжийн нэр дээр байдаг юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  http://sain-uils.tk/



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!